mm

mm

acustic guitar, pop, romantic

03:13

Testo

mm

Хорвоогийн гэгээн өдрүүд хором хормоор урсаж
Холдож салахын аргагүй чамдаа би дасжээ
Хос зүрхээ нэгтгэн хайр зангидаж урлаад
Хорол тооноо өргөж хос багана шиг ихэрлэсэн 
Энгэр энгэртээ багтаж амтласан хайрын илчээр
Эрдэнийн хээтэй тулганд жаргалын гал бадрааж
Эгшин эгшинд янагших өр сэтгэлийн тэнгэрээс
Эмзэг дальтай бүсгүй шувуу миний зүрхэнд буусан
Дх:
Гэргий хонгор тавилан бодлын өрх сэвхийлгэж
Гэнэн аалиа дэлгээд өвөрт минь эрхлэх заяаг
Голомт залгах үрийнхээ манцуйг зэхэх үйл
Гэгээн хайрын илчээр намайг чимсэн танхилхан
Жаргал зовлонгийн салхи зөрж үлээх орчлонд
Жил сарын тойрогт хамтдаа эргэх сэтгэл
Итгэлийн наран мандаастай ирэх цагийн уртад
Инээж туулах шалтгаан нь зөвхөн чи шүү хайрт минь